Хүүхдээ төрүүлсний дараа гэртээ удаан хугацаагаар хамт байх нь хүүхдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг вэ

0
305

5184

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлсний дараа гэртээ удаан хугацаагаар суух тохиолдол байдаг. Зарим ээжүүд дөнгөж төрсний дараа ажилдаа яаравчлан орох ч үе бий. Тухайн гэр бүлийн амьдралын нөхцөл байдал, хувь хүний сэтгэхүйн ялгаатай байдлаас үүдэлтэй энэ асуудал дээр мэргэжилтнүүд судалгаа хийжээ. Хүүхдээ төрүүлсний дараа хүүхэдтэйгээ их цаг өнгөрүүлэх нь хүүхдийн сэтгэлзүй, цаашлаад ирээдүйн боловсролд нь эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг хэлж байна. Гэхдээ энэ нөхцөлд тухайн хүүхдийн эцэг эхийн боловсрол, ар гэрийн ахуй амьдралын нөхцөл байдал чухал гэдгийг онцолжээ.

Судалгаагаар өндөр боловсролтой, дундаж давхаргын эцэг эхчүүд хүүхдээ харж гэртээ байх нь тэдэнд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлдэг гэдэг нь ажиглагдсан байна. Тиймээс төрсний дараа хүүхэдтэйгээ аль болох удаан хугацаанд хамт байх нь хүүхдийн ирээдүйн боловсролд чухал үүрэгтэй гэж дүгнэжээ. Мэдээж энэ тохиолдолд ээжүүд тэтгэвэр тэтгэмж авч байх шаардлага тулгарахаас гадна ахуйн нөхцөл байдал сайн байх шаардлагатай. Энэ эерэг нөлөө хөвгүүдэд илүүтэй ажиглагджээ. Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдийнхээ танин мэдэхүйн зан төлөвт хэрхэн сайнаар нөлөөлж байгаа талаар ажиглалт хийжээ.

- Сурталчилгаа -

Харин бага, дунд боловсролтой ээжүүдийн хүүхдийг өсвөр насанд хүрэх үед хийсэн шалгалтаар  эерэг үзүүлэлт нь харьцангуй доогуур гарчээ.

Судалгаанд хамрагдсан төрөл бүрийн боловсролтой ээж болон хүүхдүүдийн судалгаанаас харахад ээжүүдийн боловсролын түвшин хүүхдэд маш ихээр нөлөөлсөн байгаа нь ажиглагджээ. Энэхүү судалгааг төрөл бүрийн аргаар ,ахин шинжилж авсан байна. Үүнээс үзэхэд ээжүүд хүүхдээ харж гэртээ суух хугацааг аль болох уртасгах талаар арга хэмжээ авч байгаа нь эерэг нөлөөтэй гэж үзсэн бөгөөд хүүхдээ харж байгаа ээжид хангалттай тэтгэмж олгох нь зүйтэй гэдгийг онцолжээ.

Судалгааны материалыг энэ сарын эхээр олон нийтэд мэдээлсэн бөгөөд Австри улсаас ирүүлсэн судалгаанд 1990 онд төрсөн хүүхдүүдийг 1-2 настай байхад нь хамруулсан дүгнэлт багтжээ. Дээрхи судалгааны дүнг гаргахдаа 15 жилийн дараа тухайн хүүхдүүдийн боловсролын түвшинд ажиглалт хийснээр гаргажээ.

Харин боловсролын түвшин тааруу эцэг эхийн хувьд хүүхдэд нь сөрөг нөлөө гарсан байгаа нь ажиглагджээ. Энэ нь ядуурлын хэмжээ, материаллаг зүйлсийн хомсдлоос ч бас шалтгаалж байгаа бөгөөд ихэнхидээ боловсрол тааруу эцэг эхчүүд олон хүүхэдтэй болох хандлагатайгаас гадна ойр ойрхон хүүхэдтэй болдог нь хүүхдийн боловсрол, сэтгэхүйд нөлөөлдөг талаар мэргэжилтнүүд онцолжээ.

Хөгжилтэй орнуудын хувьд төрсөний дараа хүүхдээ харж гэртээ суух хугацааг илүү анхаарч эхэлсэн бөгөөд энэ нь 1970 онд 17 долоо хоног байжээ. Европын холбооны гишүүн орнуудын тал хувь нь төрсөн эхчүүдэд 12 сараас илүү хугацаа олгодог байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ