Хавдрын эсэд нөлөөлдөг хоол хүнсний талаар эрдэмтэд судалж байна

0
115

_99920730_c2c3b1ec-21a2-4323-86fd-9d5bb0d5954b

Бидний  тавган дээр байгаа хоол, хүнсний зүйл нь хавдрын эсийн үржих нөхцөлд нөлөөлөх магадлалтай талаар Кеймбриджийн эрдэмтэд судалж байна. Амьтан судлаачдын гаргасан судалгаанд бичсэнээр  хөхний хавдрын эсийн эсрэг шим тэжээл бүхий аспарагин тэмцдэг болох нь ажиглагджээ. Энэ нь зарим төрлийн хоол хүнс болох аспарагус, шувууны болон далайн гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг байна. Ирээдүйд судлаачид хавдрын тархалтад нөлөөлөх хоолны жор гаргаж, эмчилгээнд ашиглах талаар ярилцаж байгаагаа дурджээ. Аспарагин нь амино хүчил ихээр агуулдаг ба уургийн бүрхүүл үүсгэдэг.

Судалгаагаар хөхний хавдартай хулгана нь хоёр долоо хоногийн дотор үхэх ёстой байдаг бол тэрхүү хулганад бага хэмжээний аспарагиний хольцтой хоол хүнс болон бэлдмэл өгснөөс хэсэг хугацааны дараа хавдарын тархалтад нөлөөлж байгаа нь ажиглагджээ.

- Сурталчилгаа -

Энэ бол маш том нээлт байх болно гэдгийг судалгааны багийнхан хэлж байна. Өнгөрсөн жил Гласговын Их Сургуулиас амино хүчил агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээнээсээ бүрэн хассанаар тунгалагийн систем болон дотор эрхтний хавдар идэвхижиж байгааг тогтоожээ. Судлаачид одоогоор хүмүүсийн хоолны дэглэм хавдарын эсийн өсөлтөд хэрхэн өөрчлөлт оруулдаг талаар идэвхитэй судалгаа хийж байна. Ирээдүйд хавдартай өвчтөнүүдэд хоолны дэглэмээр дамжуулж эсвэл эм бэлдмэл бэлтгэх замаар хавдрын эсийг өөрчлөх эмчилгээ хийдэг болохоор зорьж байгаа юм.

Ходоодны хавдар устах нь ховор байдаг. Хэрэв хавдрын эс биеэр өргөн тархсан бол энэ нь үхэлд ч хүргэх аюултай. Хавдрын эсийг тархахаас сэргийлэхийн тулд ямар нэг өөрчлөлт хийх хэрэгтэй бөгөөд ердийн хавдрыг устгах, биеийн аль нэг хэсэгт тархахаас сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй болдог. Тиймээс судлаачид аспарагиныг энэ үйл явцад чухал нөлөөлнө гэж үзэж байна. Мэдээж аспарагус иддэггүй хүмүүст хандаж хэлэхэд энэхүү судалгааны үр дүнг батлахад хараахан болоогүй гэдгийг хэлээд энэ ногоог идэх дургүй хүн ховор гэдэгт итгэлтэй байна хэмээжээ. Цаашлаад эрдэмтэд өвчтөнд хоол тэжээлийн тэнцвэртэй байдлыг хадгалах тусгай эм бэлдмэл өгөхөөс гадна аспарагиныг аль болох бага өгөх эмчилгээг санал болгох ч боломжтой. L-Аспарагин эмийг тунгалагийн системийн өвчлөлд ашигладаг байсан. Ирээдүйд энэ эм нь хөхний хавдартай өвчтөнд тус болохыг ч үгүйсгэх аргагүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ цаашид судалгааг үргэлжлүүлэх шаардлагатайг хэлээд хавдартай өвчтнүүд энэхүү мэдээллийн дараа ямар нэг байдлаар хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулах гэж оролдох хэрэггүй гэдгийг анхаарууллаа. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар одоогоор хавдартай өвчтнүүд эмчийн заавар зөвөлгөөгүйгээр ямар нэг хоолны дэглэм барих гэж оролдох хэрэггүй гэдгийг хэлж байна. Хавдартай өвчтөн өөрт тохирох эрүүл, зохистой хоол хүнсийг хэрэглэхийг зөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ