Стрессээс ангижрахад туслах хялбар 8 арга

0
453

Сэтгэлзүйчид стрессээс ангижрах төрөл бүрийн аргыг зааж өгдөг. Мэдрэмжээ ажиглаж, тайван эрүүл байхын тулд сэтгэл гутралд хэт автахгүй, түүнийг ялан дийлэх нь чухал. Уншигчиддаа стресс буюу сэтгэл гутрал, сэтгэлзүйн дарамтнаас ангижрах энгийн 8 аргыг танилцуулая.

  1. Санаандаа орж байгаа бүгдийг дэвтэр дээр бичих

19475760-16112660-53-0-1517832818-1517832822-1500-1-1517832822-650-04f9ebaa03-1518004761

Мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөж байгаагаар стрессийг тайлахын тулд тэдгээрийг тэмдэглэж бичих нь чухал гэжээ. Тухайн нөхцөл байдал, харилцааныхаа талаар, ямар нэг бодол санаагаа цаасан дээр буулгах хэрэгтэй. Бодолд орж ирж байгаа бүхнээ гарган бич. Ингэснээр тархиа цэвэрлэх боломжтой. Үүний дараа дарамт арилж үгүй болно. Энэ бүхний эцэст та юмсыг өөр өнцгөөс харж эхлэх юм.

- Сурталчилгаа -

2.Хоолны сонголтондоо өөрчлөлт оруулах

19475810-41622460-6-0-1515750229-1515750233-1500-1-1515750233-650-04f9ebaa03-1518004761

Сэтгэлээр унах үедээ хүн ихээр идэж эхэлдэг. Энэ тохиолдолд аль болох эрүүл хоол хүнс сонгохыг чухалчлах эсвэл өөрийн иддэг өдөр тутмын хоол хүнснээс өөр зүйл идэхийг зөвлөж байна. Дэлгүүрт ороод хүнсний зүйл цуглуулахдаа анхааралтай ажиглаж, түүнийгээ маш удаан, тайванаар идэх хэрэгтэй. Дараа нь үр дүнгээ найз нөхөдтэйгээ хуваалцаж болно.

3.Булчингаа чангалах

19475860-41738760-41500-0-1516083767-1516083772-1500-1-1516083772-650-04f9ebaa03-1518004761

Энэ нь маш хялбар бөгөөд хаана ч хийж болох дасгал юм. Хэрэв та уурлаж, бухимдаад, сэтгэл санаа тайван бус байвал гарын шууны булчингаа чангалан 10 секунд хугацаанд барьсаны дараа суллаж 20 секунд амраана.

4.Зөв зүйлд анхаарал хандуулах буюу бүх зүйлд ач холбогдол өгөх хэрэггүй

19475910-16106660-51-0-1517832359-1517832380-1500-1-1517832380-650-04f9ebaa03-1518004761

Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар аливаа стрессийг даван туулахдаа түүнтэй ширүүн тэмцэх гэж хүчлэх шаардлагагүй бөгөөд ердөө өөртөө давтан хэлдэг тарни маягийн үгтэй болох хэрэгтэй. Жишээ нь “Би нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч өөрийнхөө хандлагыг өөрчилж чадна” гэж өөртөө хэлж сурах юм. Сөрөг нөхцөл байдлын өөдөөс эерэг хандлагаар хандах нь стрессдэхгүй байх шалтгаан болдог. Үүнээс гадна алдаанаасаа суралцана.

5.Бодолдоо живэхгүй байх

19475960-17274660-52-0-1517832502-0-1517995310-0-1518000694-1518000701-1500-1-1518000701-650-04f9ebaa03-1518004761

Нэг зүйлийн талаар удаан хугацааны туршид бодож шаналахгүйн тулд алгаа чангахан ташаад “Би энэ тухай дараа нухацтай бодьё” гэж өөртөө хэл. Эсвэл гартаа утас ороож зүүх, эсвэл өөрийгөө чимхэх зэргээр бодлоосоо салж болно. Үүний дараа анхаарлаа өөр нэг чухал даалгавар эсвэл чухал үйл хэрэгт хандуулахыг хичээ.

6.Өөрийн дуртай зүйлд цаг зарцуул

19476010-41683310-8-0-1516003516-1516003521-1500-1-1516003521-650-04f9ebaa03-1518004761

Өдөрт ганц цагийг өөрийн сонирхдог зүйлд зарцуулахыг хичээгээрэй. Зураг зурах, дуу дуулах, дасгал хийх, усанд сэлэх, ном унших гээд дурладаг зүйлдээ цаг зарцуулснаар стрессээс ангижарч болно. Энэ үедээ ямар ч ажлын талаар бодохгүйгээс гадна ямар ч сөрөг зүйлсийг бодохгүй болдог.

7.Мэдрэлийн эд эсүүдээ сэргээх

19476060-41620310-5-0-1515748978-1515748981-1500-1-1515748981-650-04f9ebaa03-1518004761

Урууландаа хураагаа хүргээд нааш цааш хөдөлгөх дасгалыг хийснээр уруулын эргэн тойронд үүссэн стрессийг арилгана. Ингэснээр тайвшрах боломжийг олгодог.

8.Сонгодог аргуудыг ашиглах

19476110-41616710-3-0-1515745205-1515745209-1500-1-1515745209-650-04f9ebaa03-1518004761

Стресстсэн үедээ ямар нэг зүйл хий. Юм угаах, ажлын ширээгээ цэгцлэх, хоол хийх, зураг зурах, аяга тавгаа угаах, гэрээ цэвэрлэх гэх мэт өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Учир нь өөрийн бодол санааг өөр зүйлд төвлөрүүлснээр таны шаналж байгаа асуудал алга болно. Үүнээс гадна найзууд бол хамгийн сайн стресс тайлагчид байдаг. Түүнчлэн төрөл бүрийн спорт, иог, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй.

Нэмэлт зөвлөгөө:

Таныг стресстүүлж байгаа зүйлээс багахан хугацаанд ч болов зайгаа барих нь стрессээс салах бас нэгэн арга гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Стрессдүүлж байгаа зүйлээсээ хурдан ангижрах нь хурдан үр дүнд хүргэх арга юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ