Эрүүл мэндийн хичээлийг 2018-2019 оны хичээлийн жилээс үзнэ

0
160

dlj7dbrajv966mvem64amedj3

Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх зэрэг асуудлын хүрээнд ярилцах юм. Мөн эрүүл мэндийн боловсролын агуулгыг бие даасан хэлбэрээр судалдаг болох бэлтгэлийг хангах ажлын чиглэл, төлөвлөгөөний төсөл, зохион байгуулалтыг хэлэлцэж байна.

- Сурталчилгаа -

БСШУСЯ-аас эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан хичээлийн хэлбэрээр судалдаг болох, үр дүнтэй, оновчтой сургалтыг бий болгох бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, нарын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм.

Хамтарсан ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын төлөөлөл багтаж байна.

Эх сурвалж: mohs.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ