Сэтгэл санаагаар үргэлж өөдрөг байхын тулд баримтлах 7 зарчим

0
227

7382e6c9-4b1b-40e2-a0ee-501b8b50f4df

Зарим хүмүүс юу ч тохиолдож байсан сэтгэл санаагаар унадаггүй. Тэд үргэлж тайван байдлаа хадгалж чаддаг. Хэрэв та тэдгээр хүмүүсийн нэг мөн бол азтай нэгэн юм. Ийм төрлийн хүмүүс буюу сэтгэл санаагаар үргэлж өөдрөг байдаг хүмүүсийн баримталдаг дүрэм, итгэл найдвараа хадгалдаг зарчим гэж байдаг. Аливаа асуудлаас өөрийн сэтгэлзүйг хэрхэн хамгаалах талаар та бүхэнд хүргэе.

Сэтгэлээр өөдрөг байдаг хүмүүсийн тулгуур 7 зарчим

- Сурталчилгаа -

Сэтгэл судлаач, мэргэжилтнүүдийн ажигласнаар сэтгэл санааны хувьд эрүүл, өөдрөг байдаг хүмүүсийн нийтлэг зарчим байгааг тогтоожээ. Бүх хүн эдгээр зарчмыг ямагт мөрдөж чадахгүй бөгөөд өөрийгөө хүчилж, дараах оноч үгсүүдийг үргэлж давтаад байх сэтгэлийн тэнхээ хүн бүрт байхгүй гэдэг нь тодорхой билээ. Эхний ээлжинд дараах зааварыг дагаж мөрдөхөд хангалттай.

1.Би энэ үеийг давж чадна

Аливаа ажлыг төлөвлөхдөө өөрийн чадварт итгэх нь чухал. Сарын дараа  тэр ч байтугай жилийн дараа болох зүйлийг даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд өөрийгөө дайчилж чадна гэх урам зоригоор дүүрэн байх.

2.Хийхийг хүсэхгүй байвч хийж чадна гэдгээ мэдрэх

Үүнийг бодол санаагаа чөлөөлөх хэмээн нэрлэдэг. Заримдаа ямар нэг ажлыг хийх урам зориг байхгүй, эрч хүч дууссан мэт санагдаж, хийх хүсэл төрөхгүй байх үед өөртөө тухайн ажлыг хийж чадна гэх итгэл найдварыг өгөх үг юм. Ажилдаа төвлрөхгүй байсан ч хийж чадна гэдэгтээ итгэ.

3.Би бэрхшээлтэй нүүр тулж чадна

Заримдаа бэрхшээл тулгарах үед бууж өгдөг үү эсвэл аргыг нь олж даван туулдаг уу. Энэ зарчим таныг уян хатан байхад сургана. Эхний зарчим тогтвортой байдлыг зааж сургадаг бол энэ удаад та нөхцөл байдлыг хүлээн авах чадварт суралцана.

4.Хүн бүр хүндлэл хүлээх учиртай

Хэрэв чи бусдын хөрөнгө чинээ, ажил мэргэжил, арьс өнгө, анги давхарга, нас хүйсд хэт анхаарал хандуулаад байвал хэзээ ч сэтгэл санаа тогтвортой байж чадахгүй. Эрүүл сэтгэлгээтэй байхын тулд хүн бүр адил тэгш хүндлэл хүлээх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм.

5.Би өөрийгөө шоолж чадна

Энэ зарчим нь гуравдахь зарчимтай холбогдоно. Хэрэв чи алдаа гаргасан бол өөрийгөө зэмлэдэг үү эсвэл бусад уруу буруугаа чихдэг үү. Аль эсвэл үүнийгээ хэтийн зорилгодоо ашигладаг уу. Хэтийн төлөвлөгөөтэй хүн л өөрийгөө зэмлэж чаддаг.

6.Надад бүрэн дүүрэн бололцоо бий

Аливаа зүйлд хангалттай уян хатан байж чадаж байж гэмээн та сэтгэлээр унахгүй байх бүрэн дүүрэн боломжтой болдог. Та сэтгэл зүйч дээр очиж ярилцах үедээ өөрийн ур чадвартаа хэр итгэлтэй байдлаар ажилдаа ханддагаа мэдрэх болно. Өөрийн ур чадвартаа итгэнэ гэдэг ирээдүйн амжилтын үндэс суурийг тавих эхлэл болно.

7.Би хайрлаж чадна, хайраар дүүрэн зүрх надад бий.

1938 онд Харвардын Их Сургуулиас  “Насанд хүрэгсдийн хөгжлийн судалгаа” гэх урт хугацааны суддалгааг  эхлүүлжээ. Энэхүү судалгаа 80 жилийн дараа ч амжилттай явагдсаар байна. Судалгааны явцад хамгийн хүчтэй үгийг гаргаж иржээ. “Аз жаргал бол хайр юм” гэх үгийг энэхүү судалгаагаар нээж олжээ.

Сэтгэлийн цэвэр байдал

Танд  гэж хэлэхэд хортой зуршил, таагүй бодлоос сэтгэлээ цэвэрлэхэд багагүй хугацаа шаардагдана. Маш урт хугацаа ч шаардагдаж магадгүй. Гэсэн хэдий ч өөртэйгээ ажилласаар байгаарай. Мэргэжлийн сэтгэлзүйч танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлзүйн эрүүл байдлыг олохын тулд зөв цэгцтэй бодож, сэтгэхэд танд зайлшгүй мэргэжлийн хүн хэрэг болно.

Хэрэв та сөрөг бодол, сэтгэлгээнээс салж чадахгүй байгаа бол зүгээр л усаар угаагаад үз. Энэ нь шүршүүрт ороод усны урсгал дор зогсож, бодлоо ажиглан, цэгцлэж зогсохыг хэлж байгаа юм. Судалгаанаас харахад шүршүүрийн дор зогсох нь муу бодлыг арилгаж, сэтгэлийнхээ тэнцвэрийг олоход нөлөөтэй гэдгийг тогтоожээ. Таны сэтгэлгээ өөрчлөгдсөнийг та хэзээ нэг цагт өөрийн эрхгүй анзаарах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ