Оройтож сэрдэг хүмүүс богино наслах эрсдэлтэйг тогтоожээ

0
174

_100788954_gettyimages-899130434 (1)

Орондоо хэтэрхий орой орж унтаад, өглөө сэрэх гэж үсээ зулгаах нь холгүй босдог хүмүүс байдаг бол анхаарлаа хандуулаарай. Өглөө оройтож сэрдэг хүмүүс, эртэч хүмүүсээс түрүүлж нас барах эрсдэл өндөр байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Шөнийн шар шувуунууд бусад эртэч болжморуудыг бодвол 10 хувиар богино насалдаг гэдгийг судлаачдын 433 мянган хүнд хийсэн судалгаа харуулж байна. Түүнээс гадна оройтож сэрдэг хүмүүс тархи, мэдрэлийн өвчлөлд өртөмтгий бөгөөд биеийн хүчний хувьд өвчин ороох магадлал өндөр байдаг гэж үзжээ. Тиймээс унтах ёстой цагтаа унтаж, зохих нойроо хангалттай авч чаддаггүй хүмүүс үүнд анхаарлаа хандуулна уу.

Судлаачид 38-73 хүртэлх насны сайн дурын оролцогчдоос өглөө эртлэн босдог уу, аажуу уужуу сэрдэг үү эсвэл шөнө оройтож унтдаг болон эрт орондоо ордог эсэх гэх мэт асуултуудыг асуужээ. Үүний дараа тэд тухайн судалгаанд оролцсон хүмүүсээс 6 жил хагасын дараа хэн нь түрүүлж нас барсан талаар судалсан байна. Тэдгээр хүмүүсийн нас хүйс, дадал зуршил, биеийн жин болон бусад үзүүлэлтийг үл харгалзан үзэхэд эртэч хүмүүс түрүүлж нас барах тоон үзүүлэлт доогуур байсан ба богино наслах эрсдэл нь тухайн хүний биологийн цагаас шалтгаалж байгаа нь ажиглагджээ. Оройтож орондоо ордог хүмүүсийг эртэч хүмүүстэй харьцуулахад шөнө оройтож унтдаг хүмүүс сэтгэлзүйн өвчлөлд нэрвэгдэх эрсдэл 90 хувиар ихэссэн байдагаас гадна чихрийн шижин тусах эрсдэл 30 хувиар өндөр байжээ.

- Сурталчилгаа -

_100812440_gettyimages-531842250

Богино наслах нь биологийн цагийг зөв зохицуулаагүйгээс болж, буруу цагт хооллох, хангалттай дасгал хөдөлгөөн хийхгүй байх, шөнө дунд сэрүүн байх, эм бусад бодисыг ихээр хэрэглэх, согтууруулах ундаа ихээр хэрэглэхтэй холбоотой гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Шөнө оройтож унтаснаар амьдралын бусад хэв маяг алдагдаж, эрүүл бус амьдралын хэв маягтай болдог.

Оройтож унтдаг хүмүүсийн талаар олигтой зүйлийг мэргэжилтнүүд хэлэхгүй байгаа ч тэдгээр хүмүүсийн биологийн хэмнэл алдагдах нь удамшлын болон хүрээлэн буй орчин, настай холбоотой гэдгийг ч мөн дурджээ. Зарим зүйлийг хүн зохицуулах боломжгүй байдаг ч ихэнхи тохиолдолд хувь хүнээс шалтгаалдаг. Тиймээс мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна.

  • Өрөөндөө шөнө биш өглөө эрт гэрэл гаргаж бай.
  • Орой орондоо орох цагийг тогтмол болгох бөгөөд оройтож унтдаг зуршлаасаа салах
  • Эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх буюу унтах цагаа нарийн тодорхойлж сурах
  • Ажлаа эрт амжуулж, оройтож ажиллахгүй байх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ