Орондоо нүцгэн унтахын давуу талууд

0
85

1.Гүн нойрсоход туслана

21764210-40290710-5-0-1523003747-1523003750-1500-1-1523003750-728-0eaa2cdcd8-1523525029

Амстердамын Их Сургуулийн эрдэмтэд арьсны халууныг буулгахын тулд аль болох нүдээ аниад их унтаж, шөнө дунд бага сэрэх ёстой гэж үзжээ. Унтахдаа нүцгэн унтах нь өрөөний хэмээ өөрчлөлгүйгээр арьсны халууныг бууруулах боломжтой. Учир нь унтлагын хувцас хүний хөдөлгөөнийг хязгаарладаг. Нүцгэн унтах үед та хувцсандаа түүртэлгүй, бяцхан хүүхэд шиг гүн, тайван амрах болно.

- Сурталчилгаа -

2.Жин хасахад тус болно

21764260-40474560-444-0-1523273334-1523273340-1500-1-1523273340-650-b3d0fbeb32-1523525029

Мэдээж зөвхөн унтаж амарснаар жингээ хасна гэж бодож болохгүй. Гэсэн хэдий ч бөх нойрыг зөв хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөнтэй хослуулснаар жин хасахад маш ихээр нөлөөлнө. Сэрүүн хэмд унтах нь бодисын солилцоог сайжруулж, чихрийн шижингээр өвдөх эрсдлийг бууруулдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Түүнээс гадна кортизолын хэжээг бууруулж, стрессийн дааврыг багасгана. Бүгчим өрөөнд унтах нь кортизолын хэмжээг өндөр хэвээр байлгадаг. Ингэснээр жин нэмэх, сэтгэл санааны гутрал болон хоолны буруу дадал зуршлыг бий болгодог.

3.Арьсанд нэн тустай

21764310-40289510-1-0-1523003554-1523003578-1500-1-1523003578-650-d1601c7f4d-1523525029

Бүхэл өдрийн турш бидний хөл болон бусад нуугдмал хэсгүүд хувцасны цаана амьсгалахгүй өнждөг. Унтлагын хувцас өмсөхгүй унтсанаар бид биедээ амьсгалах боломж олгож байгаа юм. Нэн ялангуяа ихээр хөлөрдөг хэсгүүдэд амьсгалах боломж олгодог. Энэ нь мөн арьсны төрөл бүрийн өвчлөлд өртөхөөс сэргийлнэ. Сэрүүн хэмтэй унтах нь бидний эд эсийг эрт хөгшрөлтөөс сэргийлнэ. Нүцгэн унтах нь нойрны даавар буюу мелатониныг нэмэгдүүлж, ингэснээр эсийн нөхөн төлжилтөд тустай.

4.Үсийг эрүүл байлгахад тустай

hair10

Хөлрөлт нь үсийг маш ихээр гэмтээдэг. Хөлөрсөн хуйхтай байх нь маш их давс үүсгэж, хуйхны гүнд орсноор үсний угт нөлөөлж, гэмтээдэг. Сэрүүн хэмтэй унтах нь бага хөлөрч, гялалзсан, эрүүл үстэй байхад нөлөөлнө.

5.Нөхөн үржихүйн эрхтэнүүдийг эрүүл байлгадаг

21764360-40290110-2-0-1523003628-1523003633-1500-1-1523003633-650-5493ea1f95-1523525029

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн мөөгөнцөр болон элдэв бактерид өртөмтгий байдаг. Харин нүцгэн унтсанаар сэрүүн, хуурай орчин үүсэж, агаарын солилцоо явагдаж эхэлдэг. Эрчүүдийн хувьд бариу дотоож өмссөнөөр түрүү булчирхайн үрэвсэл, үр тогтоох чадварт муу нөлөөтэй. Бариу дотоож нь дээрхи өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс дотоожоо ч тайлах хэрэгтэй. Өрөөний хэмийг мэдээж сэрүүн болгож тохируулаарай.

 

6.Өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог

21764410-lovedisasters-1522836208-650-4a17dbea57-1523525029

Өөртөө итгэлтэй байна гэдэг амжилтанд хүрэхийн түлхүүр юм. Ингэснээр нийгэмд эзлэх байр сууриа хадгалж чадна. Нүцгэн унтаж сурснаар та өөрийнхөө биеийг улам ихээр таашаадаг болох бөгөөд ингэснээр өөртөө итгэлтэй байж сурна. Та өөрийнхөө бие галбирт санаа зовохгүй болвол ямар ч хувцас өмссөн өөртөө итгэлтэй байж чадна.

7.Шөнийн хэмнэлийг илүү аз жаргалтай болгоно

21764460-40290410-3-0-1523003659-1523003667-1500-1-1523003667-650-0aae384449-1523525029

Судлаачдын 1000 хүнд хийсэн судалгаанаас үзэхэд гэрлэсэн хосууд болон хамтран амьдрагсад нүцгэн унтах нь аз жаргалтай байдлыг илүү өсгөдөг болох нь тогтоогджээ. Тэдгээр хүмүүсийн 57 хувь нь харилцаандаа илүү романтик хандлагыг үүсгэдэг ба харин унтлагын хувцас өмсөж унтдаг хосууд илүү хүйтэн хөндий байх нь элбэг гэсэн судалгаа гаргажээ. Арьс арьсаараа мэдрэлцэх нь биеийг тайвшруулж, сайн дааврыг ихэсгэдэг. Ингэснээр тайван амарч, цусны эргэлт сайжирч, хайртай хүнээ чөлөөтэй тэврэх боломж олгоно.

 

8.Нойрондоо босож, явдаг хүмүүст анхааруулахад

tumblr_oc8475QNXr1s9a9yjo1_400-1522837576

Хэрэв та нойрон дундаа босож явж зүүдэлдэг 3 хувь хүмүүсийн тоонд багтдаг бол унтлагын хувцасаа тайлах гэж яарах хэрэггүй. Учир нь нүцгэн байхдаа босож явснаар бусдад буруу ойлголт төрүүлэх магадлалтай. Зарим хүмүүс нүцгэн унтаж байхдаа босож яваад өөр хүн дээр очоод тэр нь буруугаар ойлгогдож магадгүй.

9.Арьсны харшилтай хүмүүс

21764560-40290810-6-0-1523003787-1523003793-1500-1-1523003793-650-5242fd4319-1523525029

Хэрэв таны арьс маш эмзэг бөгөөд харшилтай бол нүцгэн унтах нь тохиромжгүй гэдгийг сануулая. Энэ тохиолдолд унтлагын хувцас таны арьсыг бусад зүйлээс харшлихаас сэргийлж өгдөг. Зарим хүний арьс тоос болон шавжнаас болж улайж, загатнаж, тэр ч байтугай ханиалгаж байдаг. Ингэснээр шөнийн турш тайван унтаж чаддаггүй.

10.Ханиад амархан тусдаг хүмүүст анхааруулахад

A6dQ-1522838600

Хүйтэн сэрүүн газар амьдардаг болон ханиадны вируст өртөмтгий хүмүүс нүцгэн унтах нь асуудал үүсгэх магадлалтай. Тиймээс өрөөний хэм хэт хүйтэн байхад ханиад тусах эрсдлээ нэмэгдүүлж нүцгэн унтах шаардлагагүй.

11.Хэрэв танд эвгүй санагдаж байгаа бол

21764660-40290910-7-0-1523003826-1523003829-1500-1-1523003829-650-31ff08c947-1523525029

Нүцгэн унтахад танд эвгүй, таагүй мэдрэмж төрж байгаа бол унтлагын хувцастайгаа унтаж болно. Хүүхдүүдээсээ санаа зовох, хэн нэгэн өрөөнд тань зөвшөөрөлгүй орж, гардагаас болж ичиж байгаа бол та өөрийн дуртай унтлагын хувцсаа өмсөөд унтаарай. Гол нь тайван унтах нь эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ