Сайгоны дуурийн ордон

0
63

IMG_3823

Уран барилгын гайхамшиг, шилдэг архитекторын гайхалтай бүтээлүүдтэй танилцах энэ удаагийн аялал маан Вьетнам улсын Хо Ши Мин хотоос үргэлжилж байна. Дэлхийн сонгодог гэгдэх барилгуудын олонхи нь театрын барилгууд байдаг. Эдгээрийн нэг бол Хо Ши Мин хот буюу хуучнаар Сайгоны дуурийн театр юм. Энэ барилгын түүхийг бичихийн тулд тэртээ 1897 онруу очих хэрэгтэй. Тухайн үед барилгын загварыг Францын архитекторч Ферре Эйгон гаргаж, анх 800 хүний суудалтай хийсэн бөгөөд луврын ордон маягаар ашиглаж байжээ. 1975 оныг хүртэл уг театрыг зориулалтын дагуу ашиглаагүй юм. Харин тэр цаг үеэс хойш барилгыг Сайгоны Дуурийн Театр хэмээж олонд танигдаж, тоглолтууд хийж эхэлжээ. Барилгын хувьд гаднаас нь харахад дуурийн өнгө үзэмжийг илтэд илэрхийлсэн тэнгэрийн элч, чавхдаст хөгжмийн дүрслэлийг орой дээрээ залжээ.
IMG_3821

Сайгоны дуурийн театрыг 1901-1911 оны хооронд барьж дуусгасан ба Ханой хотын дуурийн ордны жижиг хувилбар гэдэг. Тус театрыг Парисын дуурийн ордонтой ижил загвараар барьжээ.Архетиктийн хувьд загварлаг бөгөөд онцгой чамин хийцтэй.

- Сурталчилгаа -

6a013485686139970c016305e01714970d-800wi

IMG_3820

Дуурийн ордны дотоод засал хоёр давхар ба 1800 хүний багтаамжтай хоёр эгнээ бүхий суудлуудтай. Театрын бичээс, хээ чимэглэл, дотоод заслыг Францын зураач зурж гүйцэтгэжээ. Хээ чимэглэлийн хувьд зарим шүүмжлэгчдийн анхааралд өртөх зүйлүүд байсан бөгөөд Готик чиг хандлага нь хэтрүүлэгтэй гэж үзэх мэргэжилтнүүд ч байжээ. 1943 онд эдгээр чимэглэлийг заримыг нь өөрчилжээ. Дэлхийн 2-р дайны үед театрын санхүүжилтийг Францын талаас Сайгон хотын хөгжилд зориулж олгодог мөнгөнөөс гаргажээ. Тухайн үед үзэгчид нь ихэвчлэн дунд давхаргын хүмүүс байсан ба хааяахан ганц хоёр тоглолт тавьдагыг эс тооцвол бараг ашиглаагүй гэж хэлж болно. Этгээд загвартай театрын барилгад тоглолт тавих нь ховор байсаар хотын удирдлагын зүгээс театрыг концертын танхим болгох гэж хичээсэн ч үр дүнгээ өгсөнгүй. Ийнхүү 1943 онд театрын загварыг өөрчилж, өнгө төрхөө шинэчилснээр үйл ажиллагаагаа явуулах болжээ. Дэлхийн 2-р дайны үед Японы эсрэг Аллейнсуудын довтолгооноор театрын барилгыг эвдэж сүйдэлжээ. 1945 онд Хойд Вьетнамаас ирсэн Франц цагаачдын орогнох газар болсон байна. Ийнхүү олон жилийн турш жинхэнэ төрхөө ололгүй байсан уг дуурийн театрыг 1955 онд ахин сэргээн засварлаж бүрэн утгаар нь театр хэмээх болжээ. Үүнээс хойш 1975 онд дахин бүрэн засварт оруулж Сайгоны дуурийн театр ахин сэргэснээр гайхамшигт аялгуунууд эгшиглэсэн урлагийн их өргөө болжээ. Сайгон хотын 300 жилийн ойн баярын үеэр хотын захиргааны зүгээс театрын барилгыг ахин шинэчлэх шийдвэр гаргаж, зарим дотоод засалд өөрчлөлт оруулан засварлажээ.

saigon-opera-house-ho

IMG_7496

Одоо уг театр Сайгон хотын төв гудамжинд сүндэрлэж, ирсэн жуулчид гийчдийн анхаарлыг өвөрмөц хийц, загвар, үзэмжээрээ аргагүй татаж байна. Энэ театрт алдартай дэлхийн алдартай дуурь эгшиглэж, гайхалтай тоглолтыг тоглож, жуулчдын очих дуртай газар болжээ. Вьетнам орны олон сайхан барилгаас онцолж хүргэхийг хүссэн сайхан барилгыг харахад сэтгэл хөдөлж, биширч байсныг хэлэхэд таатай байна.

тэмдэглэсэн nud.mn

photo by nud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ