Сэтгэл хөдлөл бол олдмол

0
63

9a833a1a-c03c-4a68-8a1a-9f2aee661562

Хүний сэтгэл хөдлөл бол төрөлхийн гэж ихэнхи хүмүүс боддог. Тэдгээр нь төрөхөд л бидэнд заяагдсан нэгэн гүнзгий мэдрэмж гэж ярьдаг. Ямар нэг зүйлд сэтгэлийн гүнээс хүчтэй хариу үйлдэл үзүүлэхийг сэтгэл хөдлөл гэж нэрлээд байгаа. Үүнийгээ бид удирдаж чаддаг. Харин сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтоор сэтгэл хөдлөл нь төрөлхийн бидэнд заяасан зүйл биш бөгөөд харин бусдыг ойлгохын тулд суралцдаг олдмол чадвар болохыг тогтоожээ. Нэгэнт сурсан зүйлээ хүн хэзээ ч мартдаггүй.

Сэтгэл хөдлөлийн ойлголт маш энгийн. Бид бүгдэд нэг ижил сэтгэл хөдлөл байдаг. Хэрэв хэн нэгэн ууртай, гунигтай харагдвал та тухайн хүнийг үг хэлээгүй байхад нь ойлгож чаддаг. Гэхдээ сэтгэл судлаачд болон сэтгэл зүйчдийн хувьд  сэтгэл хөдлөлийг төрөлхийн биш гэдэгт итгэлтэй байна. Сэтгэл хөдлөлийн торон сүлжээ бидний тархинд өгөгдөл болж суудаггүй гэж тэд хэлж байна. Олон зуун жилийн турш судалсны үр дүнд хүн төрөхдөө сэтгэл хөдлөлийг өвлөж төрдөггүй гэж үзжээ. Бидний хүрээлэн буй орчиндоо үзүүлж байгаа хариу үйлдлийг урьдчилсан програмчлал гэдэг. Дэлхий дээрхи бүх л хүний бие нэгэн адил зарчмаар ажиллана. Гэхдээ бид хариу үйлдлээ хэрхэн тайлбарладаг вэ?

- Сурталчилгаа -

Сэтгэл хөдлөл яагаад төрөлхийн биш гэж хэлж байна вэ гэхээр хүн өөрт төрсөн сэтгэгдэл болоод сэтгэлийн хөөрлийг биеэр үзүүлэхээс илүүтэй түүнийгээ удирдаж чадна гэдгийг тодорхойлжээ. Энэ нь бидний амьдралыг илүү хөнгөвчлөх ба ажил дээр ч хувийн харилцаанд ч сэтгэлийн хөөрлийг, уур бухимдлыг удирдаж чадах боломжтой гэдгийг илэрхийлж байна. Учир нь энэ бол олдмол зүйл юм. Та үүнийг амьдралын явцад сурсан дадал зуршил билээ.

Scientists-identify-27-different-human-emotions--850x500

Стэнфордын Их Сургуулийн сэтгэл судлаач Келли МкГонилын судалснаар стрессийн өмнөх шинж  тэмдэгт судасны цохилт түргэсэх, гарын алга хөлрөх зэрэг төлөв байдал илэрдэг бөгөөд энэ нь  сэтгэлийн хөөрөл таны  стрессийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний эсрэг ажиллаж байгаа үйл явц хэмээн тайлбарлажээ.  Мэргэжилтэнүүдийн зөвлөснөөр сэтгэлийн хэт хөдөлгөөнийг удирдаж сурахын тулд тэр мэдрэмжийнхээ талаар илэн далангүй ярьж сурах хэрэгтэй гэжээ.

Сэтгэл хөдлөл тэр чигээрээ биеийн төлөв байдалаар илрэхгүй. Энэ бол биеийн хэлний тайлбар гэж ойлгож болно. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн тулд үгийн сангаа баяжуулах нь танд тустай бөгөөд юу мэдэрч байгаагаа бусадтай хуваалцаж ярилцахад хэзээ ч бүү ич гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэснээр та сэтгэл хөдлөлөө биеийн хүчээр биш өөрөөр илэрхийлж сурна. Энэ нь таны амьдралыг илүү амар, аз жаргалтай болгоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ