Салаа мөчрийг сандал болтол ургуулжээ

0
65

growingTreesFullGrown4

2006 онд Гэвин Мунро гэгч нь өөрийн уртаас урт хугацааны төслийг эхлүүлжээ. Түүнд  ой модыг тэр чигт нь сандал болгох санаа төржээ. Тэрээр мод тарихдаа яг л хүзүүнд зүүдэг тэгшлэгч цагирагаас санаа авчээ. Нуруу болон хүзүү тэгшлэгч бэхэлгээг хүүхдийн хүзүү гэмтсэн үед зүүж өгдөг. Мөн нурууны гэмтэлтэй хүнд ч зүүдэг. Энэ нь модонд ашиглахад тийм ч амар биш. Тэрээр анх дөрвөн модыг хоорондоо ойрхон байхаар тарьжээ. Ингэснээр тэдгээр дөрвөн модыг сандлын хөл буюу тулгуур болно гэж бодсон байна. Үүний дараа мөчрүүдийг хооронд нь холбож, түшлэг тавцанг хийнэ хэмээн сэтгэжээ. Гэвч энэ ажлаа шинээр сэтгэх шаардлага тулгарсан байна. Одоо бол тэр уруугаа харсан сандал хийхээр шийджээ. Нэг үндсээс сандлын дөрвөн хөл урган гарна.

c3a8c3e0-8319-496f-e82e-d615a4e3dcaf

- Сурталчилгаа -

Энд зөвхөн сандал ургахаас гадна түүний урлагийн мэдрэмжээс урган гарсан  ашиглан төрөл хэлбэр, хэмжээтэй ширээ хийжээ. Цагираг хэлбэртэй ургасан модыг гэрлийн бүрхүүл болгосноор үүнийгээ 600 ам.доллараар үнэлсэн байна. Үнийн хувьд цэвэр байгалийн гаралтай гэдгээрээ ялгарчээ. Энэ модыг ургуулахын тулд 10 жил шаардагдсан шүү дээ.

f3d797885c0f791984035c231c55f14b

Модоор тавилга ургуулах уламжлал

Үүнээс өмнө хэд хэдэн цэцэрлэгчид модоор тавилга ургуулахаар ажиллаж байжээ. Зарим нь Мунрог ийм ажилд сэтгэлээ зориулахад урам зориг болсон гэдгийг ч тэрээр хэлж байв. Хамгийн олонд танигдсан цэцэрлэгч бол  1904 онд Жон Крубсак байжээ.  Тэрээр модыг ургуулж сандал хийх санаагаа хэрэгжүүлжээ.

Axel_Erlandson_top.jpg.860x0_q70_crop-scale

Үүний дараа Аксел Эрландсон байсан бөгөөд тэрээр модыг урлагийн бүтээл болгох тал дээр сонирхолтой байгаагүй юм. Гэсэн хэдий ч түүний бүтээсэн зүйл нь модон урлаг болжээ. Тэрээр өөрийн ур чадварыг улам хөгжүүлэхээсээ өмнө насан өөд болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ