Баклава хэмээх амттаны талаархи сонирхолтой баримтууд

0
244

baklava-recipe-how-to-make-baklava

Баклава гэдэг нь олон давхар бүрж хийсэн ч чихэрлэгээс ч илүү чихэрлэг амттан юм. Үүнийг нунтагласан самар, зөгийн бал, сироп гээд төрөл бүрийн найрлагатай хийж болдог. Энэ удаа та бүхэнд туркийн алдартай амттан болох баклавагийн талаар сонирхолтой баримтуудаас хүргэх гэж байна.

baklava-with-espresso-and-honey-syrup-24299-1

  • Баклаваг анх Туркууд 16ур зууны үед Унгарт дэлгэрүүлсэн байдаг.
  • Филло гэдэг нэр нь грек хэлэнд “навч шиг нимгэн” гэсэн үг
  • Жил бүрийн 11 сарын 7 өдрийг Үндэсний Баклавагийн өдөр болгон тэмдэглэдэг.
  • Баклавагийн анхны нэр нь маргаантай учраас Туркууд эртний турк хэлний эх сурвалжаас баклава хэмээх нэрийг үүсгэсэн гэж ярьдаг. Баклава хэмээх үг нь монголоос гаралтай байх магадлалтай ч гэж үздэг. Энэ үгний ба-ла гэх үеүүдийг монгол хэлний  уях, ороох, давхарлах буюу баглах гэсэн утгаас  гаралтай гэж хэл шинжээчид үздэг байна.
  • Грект баклаваг 33 давхар хийдэг байсан ба энэ нь Христийн амьдралын мөчлөгийг илэрхийлсэн гэж үздэг.
  • Харин Болгар, Серби, Македони улсуудад баклаваг газрын самар, элсэн чихрийн сироптой хольж хийдэг.
  • Балканы хойг улсуудад баклава нь маш түгээмэл амттаны тоонд ордог. Энэхүү амттанг мөн онцгой өдрүүд буюу лалын шашинтнуудын Рамадан баярын үеэр онцгойлон хийдэг. Харин Христчүүд Пасча болон Зул Сарын баяруудаар иддэг.
  • Армени хэлэнд паклава гэж дуудагддаг энэ амттанг синнамон болон амт оруулагчтай хольж хийдэг.
  • Израйл баклава нь филло гурилан давхаргаар хийж, төрөл бүрийн самар болох пистачио, газрын самар, ойн самар, алмонд, амтлаг цөцгий, элсэн чихэр, синнамон, жүрж болон нимбэгний хольцтой сиропоор хийдэг.
  • Иорданчууд бакдаваг самраар давхарлан, элсэн чихэр эсвэл зөгийн балны сиропоор амталдаг.
  • Леван улсад баклаваг филло гурилаар хийхдээ самар хольж, жүрж болон сарнайян ус эсвэл элсэн чихэр, зөгийн балаар бүрдэг. Ингэхдээ гурвалжин эсвэл алмаз хэлбэртэй хэрчиж өгдөг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ