Аз жаргал өтөл насанд хүчтэй илэрдэг болохыг эрдэмтэд тогтоожээ

0
167

d3c00b17-0d35-41d7-e5ba-ff2180a0b83b

Харвардын эрдэмтдийн насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаанд тус сургуулийн 1939-1944 онд төгссөн эрэгтэй сурагчид хамрагджээ. Түүнээс гадна Бостоны нэгэн хотод амьдардаг насанд хүрсэн 456 хүмүүс дээр ажиглалт хийжээ. Тэдний нийгмийн болон биологийн амьдрал мөн хувийн зан чанар зэрэг нь хожуу насанд нь илрэх аз жаргалыг урьдчилан таах боломжийг олгосон байна. Нийт 9 үеийн турш явуулсан судалгаагаар 700 сайн дурын оролцогчид оролцсноос хоёр жил тутам тухайн хүмүүс  судалгааны төв дээр хүрэлцэн ирж, эрүүл мэнд болон сэтгэлзүйн асуултуудад хариулдаг байжээ. Түүнээс гадна тэд гэрлэлт, ажил хэргийнхээ тухай ярилцаж, тэтгэвэрт гарсан хойноо ч ирсээр байж. Харин таван жил тутам эрүүл мэндийн бүрэн  үзлэгт хамрагддаг байжээ. Цаашлаад 10 жил тутамд зарим оролцогчид илүү гүнзгий шалгуурт орох буюу амьдралдаа аз жаргалтай байгаа эсэх талаараа нухацтай ярилцлага хийсэн байна.

Энэ бүх мэдээллүүдийг цуглуулж, дүн шинжилгээ хийсний эцэст аз жаргал бол хайр юм гэдгийг тогтоожээ. Өтөл насандаа аз жаргалтай байхын үндэс суурь бол харилцаандаа сэтгэл хангалуун байх явдал хэмээжээ. Ээжтэйгээ халуун дулаан харьцаатай байсан эрэгтэй хүмүүс  ирээдүйд санхүүгийн хувьд илүү орлого олдог болох нь ажиглагджээ. Харин аавтайгаа халуун дулаан харьцаатай байсан эрчүүд хожуу насандаа илүү аз жаргалтай байдлыг мэдэрдэг гэж дүгнэжээ. Энэ нь 47 орчим настай хүмүүсийн харилцаан дээр суурилсан судалгаа юм. Харин хүний амьдралын хамгийн аз жаргалтай үе бол 80, 90 насанд байдаг гэдгийг судлаачид хэлж байна.

- Сурталчилгаа -

Одоогоор анхны судалгаанаас хойш хамрагдсан оролцогчид бүгд нас барсан. Тиймээс судалгааг шинээр эхлүүлэх тухай эрдэмтэд ярилцаж байна. Учир нь дараагийн үе болох хүмүүсийг 70 жилийн турш судалгаанд хамруулах юм.

Хосууд харилцаагаа аз жаргалтай байлгах нь нэг асуудал боловч судлаачид үүнд илүү нарийн урьдчилсан судалгааг явуулахыг хүсчээ. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийн аз жаргал болон тэдний харилцааны бат бөх байдлыг судлах юм. Аз жаргал бол хамтдаа халуун дулаан харилцаатай байсан цагт үүсдэг. Тиймээс таны аз жаргал бусдын аз жаргалтай салшгүй холбоотой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ