20-р зууны алдартай нэгэн эмч Нацистуудтай хамтран ажилладаг байсан нь батлагджээ

0
276

_100938159_hansasperger

Саяхны нэгэн баримтаар хүүхдийн эмч байсан  Ханс Аспергер нь Наци бүлгийн Асвтри дахь эдгэрэшгүй өвчтэй хүмүүс дээр хийх туршилтад оролцож байсан нь тогтоогджээ.  Уг баримтыг Нацистуудын үед эмчлүүлж байсан өвчтөний түүх, баримт бичгүүдээс олж илрүүлжээ. Тэд Апрегер эмчийг хүүхдүүдээр дамжуулан өөрийн нэр хүндийг өсгөж, өвчтөнүүдэд ойртох хэрэгтэй гэх зөвлөгөөг өгч байжээ. Харин профессор Аспрегер өөрийн өвчтнүүдийг нацистуудын дэглэмээс хамгаалах шаардлагыг тавьсан байна.

Өвчтөнүүдийн түүх, баримт бичгээс үзвэл Аспергер эмч нь өвчтнүүдийг  Вьенн хот дахь Спигелгранд эмнэлэгрүү шилжүүлсэн гэх баримт байна. Тэнд өвчтнүүд үхэх өдөр хүртлээ байрладаг байжээ.

- Сурталчилгаа -

Эх сурвалжуудын бичиж байгаагаар Аспрегер эмч нь Нацистуудын төлөвлөгөөнд туслах зорилгоор оролцож, өөрийн үнэнч байдлыг харуулах мөн нэр хүндээ өсгөх боломжийг нэмэгдүүлсэн гэж үздэг. Түүнийг Нацистуудын нүд чих болж, аллагын машинд хүмүүсийг оруулж байсан хэмээн зарим сэтгүүлд бичжээ.  Ёпигелгранд эмнэлэгт нийт 789 хүүхэд алуулжээ. Харин Аспрегер нь нацист бүлгийн гишүүн байгаагүй юм.  Вьенн хотын Их Сургууль дээр 1980 онд болсон нээлтийн ажиллагаан дээр 74 настай Аспрегер хүрэлцэн ирж үг хэлэхдээ тэрээр Гес тапогийн тушаалаад хүүхдүүдийг буцааж өгөхөөс татгалзсан гэдгээ дурджээ.

Аспрегер хам шинжийг түүний нэрээр нэрлэсэн ба энэ нь анх 1944 онд бүртгэгджээ. Үүнийг 1981 оныг хүртэл Аутизмын хам шинжтэй сэтгэцийн өвчлөл хэмээн нэрлэдэг байжээ. 1981 онд Их Британийн эрдэмтэн Лорна Винг энэхүү өвчнийг Аспрегер хам шинж хэмээн олонд танилцуулжээ.

Аспрегер синдром гэж юу вэ?

  • Энэ нь аутизмын нэг төрөл юм.
  • Энэ төрлийн өвчтэй хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх чадамж муу бөгөөд тэдэнд юу хэрэгтэй, юу мэдэрч байгаагаа илэрхийлэх чадваргүй байдаг. Мөн ийм төрлийн хам шинжтэй хүмүүс бусадтай уулзаж, ярилцах чадамжгүйгээс найз нөхөдтэй болж чаддаггүй.
  • Тэд мөн бусдын юу бодож, мэдэрч байгааг ойлгох чадваргүй байдаг
  • Аутизмаас ялгаатай нь аспергер хам шинжтэй хүмүүс ярих  чадвараар илүү байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ