“Хамилтон”-ы од Одом Жуниор зул сарын дуу зохиожээ

0
183

mi0004150511

Тэрээр Бродвей театрын алдарт Хамилтон мюзиклийн Аарон Бюррийн дүрийг бүтээхээ нэгэнт больсон хэдий ч Тони Авардс болон Грэмми шагналт дуучин маань завсарлага авахыг хүссэнгүй бололтой. Дуучин Жр.Одом зул сарын баярт зориулаад өөрийн гэсэн баярын дууг гаргасан нь түүний “Энгийн нэгэн зул сар”  цомогт багтжээ. Энэхүү цомог нь оргилсон мөн жазз хэлбэрийн хөгжмөөр дүүрэн бөгөөд интернет худалдаанд борлуулагдаж эхэлжээ. Одоогоор дуучин маань Лондонд баярын өдрүүдийг өнгөрөөх зуураа зохиолч Агата Кристин номоос сэдэвлэсэн, Кеннет Бранагийн найруулж буй  кинонд тоглохын сацуу эцэг болохоор бэлдэж буйгаа сурвалжлагчид хэлжээ.

Түүний “Энгийн нэгэн зул сар” цомогт багтсан “Зул сараар би гэртээ харих болно” дууг сонордуулая

- Сурталчилгаа -

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ