16 цаг, 32 минут, 57 секундын өмнө шинэчлэгдсэн

|

194 өдөр, 16 цаг, 32 минутын өмнө

Бага насны хүүхдийн хөгжил

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН СТАНДАРТЫН ТАНИЛЦУУЛГА 

 

Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын онцлог 
Бага насны хүүхдийн өсөлт, хөгжил эрүүл мэндийн байдал нь насанд хүрэгчдийн асаргаа хамгаалал, дэмжлэгээс үлэмж хамаарах тул хүүхдийн хөгжилд гарах өөрчлөлтийг дэмжих насанд хүрэгчдийн үйл ажиллагаанд тавигдах наад захын (минимум) нийтлэг шаардлагыг тусгасан.

Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын ай, дэд айг сонгосон үндэслэл
Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын айг бид биеийн хөгжил, оюун ухааны болон нийгэмшихүйн хөгжил хэмээн авч үзсэн. Энэ нь нэг талаас хүүхдийн хөгжлийг цогц байдлаар авч үзэж байгаагаар нөгөөтэйгүүр Монголчуудын хүний хөгжлийг үзэх философи сэтгэлгээний үүднээс авч үзвэл бие, оюун, сэтгэл хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн уламжлалтай холбоотой. Үүнийг бид Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын айг сонгосон үндэслэлээ болгож байна.

 

/ зураг 1/
Хүний хөгжил нь арга, билиг, үрийн харилцан шүтэлцээний гурвалсан зүй тогтолд тулгуурладаг санааг үндэс болгон бид хүүхдийн хөгжлийн тогтолцооны загварыг босгож түүнийгээ стандартаа боловсруулахад анхаарч үзлээ. Эл үүднээс хүүхдийн хөгжил нь:Арга тал болох – Бие махбодын (зогсонги)
Билэг тал болох – Оюун ухааны (хөдлөнгө) гэсэн хоёр тусгай бодитой зүйлийн харилцан нөхцөлдөхүйн нэгдлээр тодорхойлогдоно. Бие бялдар сайтай хүмүүн нь билэг болох хурц оюун ухаантай хослон сайн сэтгэлийг бий болгоно /Ж. Б / гэсэн үүднээс үр нь сэтгэл санаа болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бие бялдар сайтай, ухаан саруул хүмүүнээс төрсөн үрийн сэтгэл зөв байна гэж үздэг. Хүүхдийн бие махбод хөгжин оюун ухаан тэлэхийн хэрээр сэтгэл санаа төлөвшиж улмаар хүн төлөвших үндэс болж байгаа юм.
Бие бялдар, оюун ухаан, сэтгэлийг философи талаас нь авч үзвэл:
Бие бялдар- бие махбод, эрхтэн илэрхийлэх хэлбэр нь хөдөлгөөн;
Оюун ухаан- сэтгэхүй, илэрхийлэх хэлбэр нь хэл яриа;
Сэтгэл- сэтгэл санаа, сэтгэл хөдлөл илэрхийлэх хэлбэр нь харилцаа гэсэн санааг дэд айг сонгосон үндэслэлээ болгосон юм.
Хүмүүн анх төрөхдөө биеийн хувьд хүн, оюун ба сэтгэлийн хувьд амьтан буюу харанхуй төрдөг бөгөөд хам хүрээ (байгаль-нийгмийн орчин) -тэй харилцан үйлчилсний ачаар хүмүүн төрөлхтөний боловсруулан бий болгосон оюуны соёлын болон үнэт зүйлийн сангаас зориудаар болон санамсаргүй байдлаар хүртэн оюун ухааны болон сэтгэл санааны хувьд гэгээрнэ” хууд 50.
Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын ай, дэд ай, бүрэлдэхүүн хэсэг, хүрэх төвшин дараах зарчимд тулгуурласан. Үүнд:
· Ай тус бүр нь хүүхдийн хөгжлийн тодорхой чиглэлийг илэрхийлж байхын зэрэгцээ цогц, бие даасан шинжтэй байх
· Ай, дэд ай, бүрэлдэхүүн, хэсэг, хүрэх төвшин өөр хоорондоо харилцан хамааралтай, уялдаатай байх
· Тухайн дэд ай, бүрэлдэхүүн хэсэг, хүрэх төвшин, үзүүлэлтийн тоо ойролцоо байх

Шалгуур, үзүүлэлт – Хүүхдийн чадвар, зан чанарыг хэмжиж болохуйц үзүүлэлт бөгөөд тодорхой насанд хүүхдийн чадвар, зан чанарт гарах өөрчлөлт ахицыг үнэлэхээр боловсруулсан. Шалгуур үзүүлэлт нь дараах шаардлагыг хангасан байна:
· Үнэлэх гэж буй шалгуур нь хэмжигдэхүйц байх
· Ажиглагдахуйц, харагдахуйц байх
· Тухайн хүүхдийн насны онцлогт тохирсон байхаас гадна хүүхэд бүрийн хөгжлийн төвшин ялгаатай гэдгийг харгалзсан байх зэрэг болно. Үзүүлэлт нь хүүхэд нэг наснаас нөгөө насанд шилжихэд юуг мэдэж, юуг чаддаг байх вэ гэдгийг илүү тодорхой болгож бага насны хүүхдийн хөгжүүлэх үйл ажиллагаа сургалтыг тасралтгүй зохион байгуулахад багш нарт туслана.Нас, насны үечлэл, түүний шийдэл. 
Нас гэдэг нь цаг хугацааны хувьд харьцангуй хязгаарлагдахуйц сэтгэцийн хөгжлийн тодорхой үе шат юм. Нас нь зүй тогтол бүхий физиологийн болон сэтгэл зүйн цогц өөрчлөлтөөр тодорхойлогддог. Насны үечлэл нь хүний хөгжлийн үйл явцын мөн чанарт тулгуурлаж байдаг.

Сэтгэл зүйч Л.С. Выготский “нас” гэдэг ойлголтыг хөгжлийн нийгмийн нөхцөл, болон “насны шинэ бүрдэл шинж” гэсэн ойлголтоор дамжуулж тодорхойлсон. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг боловсруулахдаа онолын эл санааг үндэс болгож хүүхдийн хүрээлэн буй орчин, эцэг эх асран хамгааллагчдын харилцаа болон тухайн насанд бүрэлдэж бий болох хөгжлийн шинэ бүрдэл шинжийг анхаарахыг хичээсэн.

Нөгөөтэйгүүр, хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх номлол сургаал нь гол төлөв хүүхдийн хөгжлийг авч үзэхдээ насны үеийг бий болгож (stage-ийн онол) улмаар тухайн насанд бий болох сэтгэцийн хөгжлийн болон зан төлвийн шинж чанарыг тодорхойлж байдаг.

Насны үечлэлийг дэвшүүлэн тавьсан Л.С.Выготский, Д.Б.Эльконин (Орос) Ж.Пиаже (Швейцарь) Э.Эриксон (АНУ), З.Фрейд (Австри ) Ц.Балхаажав, Д.Дашхүү (Монгол) эрдэмтэн судлаачид өөр өөрсдийн байр сууринаас насны үечлэлийг тогтоожээ. Бид стандартын насны үечлэлийг тогтоохдоо тухайн насанд илрэх сэтгэцийн болон зан үйлийн шинэ бүрдэл болон уг стандарыг хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор нас тус бүрээр агуулгыг гаргасан байгаа. Тухайлбал,
·         1 хүртэл нас (0-12 сар)
·         2 хүртэл нас (13-24 сар)
·         3 хүртэл нас (25-36 сар)
·         4хүртэл нас (37-48 сар)
·         5 хүртэл нас (49-60 сар)
·         6 хүртэл нас (61-72 сар) болно.

Ингэж сонгосон нь нэг талаас монголчууд хүүхдийн насыг сараар нь нарийвчлан ярьдаггүй, “ой″ өнгөрч байгаа, 3 ойтой гэх мэтчилэн бүхэл тоогоор илэрхийлж ярьдаг. Нөгөөтэйгээр бусад орнуудад бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөр, стандарт болон бусад холбогдох баримт бичигт дүн шинжилгээ хийхэд гол төлөв хүүхдийн насыг сараар авч үзсэн байдаг тул бид нас болон сарыг хамтатган авсан.

Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын бүтэц
Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт нь ай, дэд ай, бүрэлдэхүүн хэсэг, хүрэх төвшин, үзүүлэлтүүд гэсэн бүтэцтэй (Зураг 2).

Хүүхдийг эхлээд хаан мэт өргөмжил, дараа нь сүүдэр мэт дагуул гэсэн хүүхэд хүмүүжүүлэх арга зүйн монгол уламжлалыг иш үндэс болгож, бага насны хүүхдийн хөгжил нь нэг талаас бие, оюун, сэтгэл гурвын цогц нэгдэл, нөгөө талаас хүүхдийн эл хөгжлийг дэмжих үйлчилгээний шүтэлцээ байна гэж үзлээ. Иймээс бага насны хүүхдийн хөгжлийн стандарт нь хүүхдийн цогц хөгжлийг тодорхой насанд харгалзуулан хэмжих үзүүлэлтүүд, нөгөөтэйгүүр хөгжлийг хөтлөх цогц үйлчилгээнд тавигдах шаардлагын шүтэлцээгээр тодорхойлогдохоор хэмжээсжиж хийсэн баримт бичиг юм.

БНХХС -ыг боловсруулахад баримталсан зарчим: 
Стандартыг боловсруулахад дараах зарчмыг баримтлав. Үүнд:
·         Хүүхдийн хөгжил цогц байх
·         Стандартын бүтцийн элементүүд агуулгын хувьд өөр хоорондоо уялдаа, холбоотой, харилцан хамааралтай байх
·         Стандартын ай, дэд ай, хүрэх төвшний зорилтуудад үндэсний өв уламжлал, үнэт зүйлсийг нас насны онцлогт тохирсон хэлбэрээр, хэмжээстэй тусгасан байх
·         Хэрэглэгч хэн бүхэнд ойлгомжтой, тодорхой байх
·         Бага насны хүүхдийн хөгжил насанд хүрэгчдээс ихээхэн хамааралтай тул насанд хүрэгчдийн дэмжлэг туслалцааг тусгасан байх
·         Боловсролын бусад төвшний стандарттай уялдсан байх зарчмыг тус тус баримтлан боловсруулсан болно.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Share

Бусад мэдээ:

Short URL: http://nud.mn/news/?p=12178


  1. Манай улсын 148 иргэн гадаадад ял эдэлж байна
  2. Х.Тэмүүжинд “халдсан” хурандаа нарыг шалгах гэнэ
  3. Ю.Н.Кручкин: Төмөр замын асуудлаар Орос,Хятадтай гэрээ байгуулахад гэмгүй
  4. “Буянт-Ухаа” хорооллынхны хүүхдүүд хаачихаа мэдэхгүй байна
  5. Ц.Оюунгэрэл сайд Ерөнхийлөгчийн үгийг санадаг болов уу
  6. Ухаангүй ноёны урагшгүй албат
  7. Голландын алтан гурвалын нэг
  8. Хүүхдүүдээс сурах юм их бий шүү, улстөрчид өө
  9. Сайдын санаанд нийцсэн дарга
  10. В.Путины айлчлал зургаан цаг үргэлжилнэ
  11. Ч.Улаан сайд торгуулжээ
  12. Ерөнхийлөгч ёс суртахууны сэдвээр хичээл заана
  13. Сайдын дүү байсан ч болоосой
  14. С.Ганбаатар: Хүүхэд харах үйлчилгээний хууль гацсан шалтгааныг з.энхболд даргаас асуу
  15. Шинэ хичээлийн жилийн “Битүүн”-ий өдрийг сурагчид “жагсч” өнгөрөөв
  16. Засгаас дэмжлэгтэй тавантолгой монголчуудыг бэлтэй болгох нь үнэн үү
  17. М.Энхсайхан Н.Энхбаярт “жор” бичиж өгчээ
  18. Өнөөдөр попын хааны төрсөн өдөр
  19. ОХУ мах,махан бүтээгдэхүүн экспортлох 11 компанийг судалж байна
  20. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦОО БОЛ ШҮҮХИЙН ШУДАРГА ЁСНЫ ШАЛГУУР
  21. “Dream Land” хотхоныг цагдаа хамгаалалтад “авчээ”
  22. Д.Энхтайван: Фракциудыг тэжээснээрээ одоогийн төр хархны үүр болсон
  23. Таван хоног гадаа хоноод ч хүүхдээ цэцэрлэгт өгч чадсангүй
  24. МАХН-ын байрны үлдэгдэл төлбөрийг Д.Тэрбишдагва Ч.Улаан нараас гаргуулах уу
  25. Ганбууш УИХ-ын гишүүдийг дуэльд дуудлаа
  26. Шинэ манлайлагчдыг ахмад улстөрчид тодруулна
  27. Багш нарт зэмлүүлдэг байжээ
  28. Хариу нэхээгүй тус
  29. Гэгээнтэн
  30. Дугуй хагалдаг аргыг нэвтрүүлье
  31. УИХ-ын амралт дуусахгүй нь
  32. Найзын цүнх аянд нэгдээрэй
  33. Адуучид төрийн ордонтой танилцав
  34. Ерөнхийлөгч анхны ачаа өлгийдлөө
  35. 76 бөхийг УИХ-ын гишүүнээр сонгоё
  36. Ц.Оюунгэрэлээс шударга сайд
  37. в.Путин Киевт туслахад бэлэн гэв
  38. 888 төслийн санхүүжилт сураг алдрав уу
  39. Энхболдуудын төлөвлөгөөний “Шигтгээ” нь О.Чулуунбат бололтой
  40. О.Баасанхүү: Би д.дондог гишүүнийг өрөвдөж байна
  41. Я.Батсуурь “Эрдэнэс тавантолгой” компанийг элгээр нь хэвтүүллээ
  42. Гуравдагчид тоохоо больсон цагт гуйгаад ирсэн хөршүүд минь
  43. Тайгад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
  44. Ман ОХУ-тай хамтран ажиллах санал гаргалаа
  45. тариалалтын бүс нутгаар цочир хүйтэрнэ
  46. есдүгээр сарын 1-нээс эхэлж автобусууд хуучин маршрутаар явна
  47. Хуулийн заалтыг хулгайлчих вий дээ
  48. Г.Алтанцэцэг: Д.Ганхуяг сайд лицензүүдийг сэргээхийн тулд яг л дөргүй бух шиг зүтгэсэн
  49. Идеалист филисофийн эцэг
  50. Цахим үнэмлэхний лавлагааг цэнгээний газруудад л хэрэглэе
  1. Android: MobiCrunch is a unique mobile based site that connects people to explore the latest Information on...
  2. Mobile Phone Reviews: MobiCrunch is a unique mobile based site that connects people to explore the latest Information...
  3. Android: MobiCrunch is a unique mobile based site that connects people to explore the latest Information on...
  4. Cell Phone Reviews: MobiCrunch is a unique mobile based site that connects people to explore the latest Information...
  5. Android: MobiCrunch is a unique mobile based site that connects people to explore the latest Information on...

Фото / Видео мэдээ

Copy Protected by Chetans WP-Copyprotect.